Linkin Park Fan Club Mongolia

Linkin Park хамтлагийн Монгол дахь фен клуб нь 2011 оны 9 сарын 3 ны өдөр үүсгэн байгуулагдсан. Энэ клуб нь Linkin Park хамтлагийн үнэнч фен, шүтэн бишрэгчид болон тэдний дууг сэтгэл зүрхнээсээ сонсож мэдэрдэг хүмүүсийг нэг дор цуглуулан Linkin Park хамтлагийн Монгол дахь фенүүдийг улам их болгох зорилгоор байгуулагдсан билээ.
Клубын үйл ажиллагаа нь Линкинпарк хамтлагийн уран бүтээл шинэ сонин мэдээллийг цаг алдалгүй хүргэх болоод тэдгээрийн тухай санал бодлоо хуваалцах юм.
Бид клубээрээ дамжуулан
хүүхэд залуусыг олон найз нөхөдтэй болгох, цагаа зөв өнгөрүүлэх, зөв сайхан хүмүүжил, төлөвшилтэй болгох, өнөөгийн нийгэмд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Мөн түүнчлэн Линкинпарк хамлагийг сонсдог хэн бүхэнд нээлттэй ба гишүүд тэмцээн уралдаан, ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах бүрэн боломжтой болно.

Та Post болон Comment бичихдээ Linkin Park гэдэг эрхэм нэрийг хэзээ ч битгий жижиг үсгээр эхлүүлж бичээрэй. Мөн элдэв хараалын үг бичих, Like, Share хийж өгөөч гэсэн Post болон Linkin Park хамтлагтай ямар ч холбоогүй мэдээлэл тавихгүй байхыг та бүхнээс хүсэж байна.

Веб Сайт
Linkin Park: http://www.LinkinPark.com/


Фэйсбүүк хуудас
Linkin Park: http://www.facebook.com/LinkinPark
LPFan Club: https://www.facebook.com/LinkinParkFanClubMongolia