FC BAYERN MÜNCHEN МОНГОЛЫН ФЕН КЛУБ

ФЦ Байерн Мюнхэн бол Германийн хөлбөмбөгийн клуб бөгөөд Бавари муж улсын Мюнхэн хотод байрладаг юм. Энэхүү клуб нь мэргэжлийн хөлбөмбөгийн багаараа алдартай бөгөөд Германы аварга багаар 22 удаа тодорч 15 удаа Германын цомыг авсан Германын хамгийн амжилттай хөлбөмбөгийн баг юм.

Клуб нь 1900 онд Франц Жоноор удирдуулсан 11 тоглогчтойгоор байгуулагдаж байв. Анхны үндэсний аварга шалгаруулах тэмцээнийн түрүүг 1932 онд авсан юм. 1970-аад он бол Байернийн хамгийн амжилттай үе байсан бөгөөд Франц Бэкэнбауэраар удирдуулан Аваргуудын лигт 3 дарааллан (1974-76) түрүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд Германийн хөлбөмбөгт бусдаасаа тасархай амжилттай тоглож байгаа бөгөөд 10 жилийн дотор 6 удаа лигийн аварга болсон юм. Олон улсын түвшинд хамгийн сүүлдТив хоорондын цомд 2001 онд түрүүлж, мөн тэр жилдээ 4 дэхь Аваргуудын лигийн цомоо авсан билээ.

2005-06 оны улирлаас эхлэн шинэ цэнгэлдэх Аллианц Аренадаа тоглож байгаа. Өмнө нь 33 жилийн турш Мюнхэнийн Олимпийн цэнгэлдэх тоглож байсан юм.

Багийн үндсэн өнгө улаан, цагаан, мөн багийн сүлд дээрх улаан өнгө нь Бавари мужийн бэлэгдэл өнгийг тэмдэглэдэг билээ.

Байерн нь дэлхий даяар 162,187 гишүүдтэй. Мөн түүнчлэн 2,764 албан ёсны фен клуб үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээрт 192,160 гишүүн харъяалагддаг байна. Клуб нь хөлбөмбөгөөс гадна шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг, гимнастик, боулинг, ширээний тэннис зэрэг бусад спортын төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээрт нийтдээ 1,100 идэвхтэй гишүүд хамрагддаг байна.