Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр

Япон улсад ажиллангаа суралцах
100% тэтгэлэгт хөтөлбөр 1. Ерөнхий нөхцөл: Доорхи цагийн хуваарийн дагуу сонин тараах ажил хийнгээ Япон улсын сургуульд суралцана.
① Өдрийн сонин тараалт 15:00 -17:30
② Шөнийн сонин тараалт 02:00 -06:00
③ Сургуулийн хичээл 09:00 –12:15
2. Тэтгэлэгийн нөхцөл:
① Сургалтын төлбөр
② Байрны төлбөр
③ Ирж очих онгоцны төлбөр
④ Визний хураамж гэх мэт үүсэн гарах бүх төлбөр 100 %тэтгэлэг хэлбэрээр олгогдож дээр нь сар бүр 113840 иений цалин олгогдоно.
3. Хугацаа: Гэрээт хугацаа 2 жил .Цаашид үргэлжлүүлэн суралцах боломжтой.
4. Болзол шаардлага:
Эрэгтэй : Япон хэлний ТТШ-ын 4 тэй дүйцэхүйц болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Эмэгтэй: Япон хэлний ТТШ-ын 3тай дүйцэхүйц болон түүнээс дээш зэрэгтэй байх.
★Япон хэл эзэмшээгүй тохиолдолд хавар явагдах тусгай сонгон шалгаруулалтанд оролцох бөгөөд энэ талаар доорхи хаягаар холбоо барьж лавлана уу!
① 18-26 настай байх.
② Ганц бие, хэрэг төвөг гаргаагүй байх,
③ 12 жилийн боловсролтой байх.
④ Ямар нэг боловсролын байгууллага төгсөөд 4 жил болоогүй байх.
⑤ Японд виз хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан удаа байхгүй байх. /5 жилээс дотогш /
⑥ Бие сэтгэцийн хувьд эрүүл байх.
⑦ Урьд өмнө Японд ажиллаж амьдарч байгаад албадан байдлаар нутаг буцсан удаагүй байх.
⑧ Япон улсад 6 сараас дээш хугацаагаар байгаагүй байх.
⑨ Манай байгууллагын шалгалтанд тэнцсэн тохиолдолд тэнцсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгч чадах чадвартай байх.
⑩ Япон хэлний мэдлэггүй байх.
Дээрх шаардлагыг хангасан хүмүүс бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж 5000 төгрөг, иргэний үнэмлэхний хамт авч ирнэ үү .
Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагаа Дэмжих Төв
モンゴル日本青年交流支援センター
  Утас 330189,88070944