'Manchester City' Mongolia

Багийн нэр: Хөлбөмбөгийн Манчестер Сити баг
Хоч нэр:Хотынхон
Байгуулагдсан он: 1880
Багийн эзэн: Шейх Мансур бин Зайед аль-Нахьян
Багийн дарга: Халдун аль-Мубарак
Багийн менежер:Мануэль Пеллегрини
Багийн ахлагч: Венсант Компани
Цэнгэлдэх хүрээлэн:Этихад (Багтаамж: 47,726)

Манчестер Сити багийн үүсэл 1880 онд Манчестерийн зүүн хэсгийн «Гордон» дүүрэгт Анна Коннел бусад нөхдийн хамтаар байгуулсан хөлбөмбөгийн «St. Mark's (West Gorton)» багаас эхэлнэ. 1875 он болон түүнээс өмнөх жилүүдэд «Гэгээн Маркын сүмийн» нэр дээр тоглодог байсан крикетийн спортын багийг сүмийн ажилтан Уильям Бийстоу гэгч хэлбэрийг нь өөрчлөн ийн байгуулсан гэдэг. 1887 онд «Эрдрюк» дүүргийн «Хайд Роуд» цэнгэлдэх хүрээлэнд эзэн багийн тоглолтоо хийхээр болж, багийн нэрээ «Ardwick Association Football Club» болгон өөрчилсөн бөгөөд 1892 онд «Английн хөлбөмбөгийн лигийн» гишүүнээр элсэн шинээр зохиогдох болсон «хоёрдугаар дивизээс» мэргэжлийн гараагаа эхэлжээ. 1893-94 оны улирал санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өөрчлөлт хийсэн бөгөөд бүр нэрээ хүртэл сольсон юм. Энэ үеэс «Хөлбөмбөгийн Манчестер Сити баг» нэртэйгээр тоглох болсон түүхтэй.

ONE LIFE!!! ONE LOVE!!! ONE CITY!!!