ХАЙРХАН СУМЫН НАМЗХ

Бид Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалд итгэдэг
Эх орны тусгаар ...тогтнол, үндэсний эв нэгдэл
Эрхэмлэн дээдлэх үнэт зүйл гэдэгт
Ардчилсан шударга ёс, хүний эрх чөлөө
Аливаа бүхнээс илүү амьдралын тулгуур зарчим гэдэгт
Хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхан
Хүний төлөө хүлээх хариуцлага мөн гэдэгт
Эх орон, ард түмнийхээ төлөө
Эрхзүйг дээдэлсэн, тунгалаг төртэй байна гэдэгт
Хүн төрөлхтний ариун нандин зүйлс
Хүнлэг сэтгэл, итгэл найдвар, нандин нөхөрлөлд оршдог гэдэгт
Эцэг өвгөдийн минь үлдээсэн өв соёл, газар шороо
Эд эс бүхэнд минь шингээсэнтэй гэдэгт
Өчигдрийг түүчээлж маргаашийг цогцлоох
Өнөөдрийн эзэд нь залуус гэдэгт
Монголын залуусын зүрхэнд тархинд
Монгол эх орны маргаашийн хувь заяа зураастай гэдэгт БИД ИТГЭДЭГ.